728 x 90

II Маргрете хаан ширээнээсээ буухаа мэдэгдлээ

img

Дани улсын хатан хаан II Маргрете энэ сарын 1-нд хаан ширээнээсээ бууж буйгаа зарлалаа. Тэрбээр 52 жилийн турш хаан ширээнд суусан юм. Уг шийдвэрээ улсынхаа ард иргэдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ зарласан байна. Хатан хаан II Маргрете энэ сарын 14-нд буюу хаан ширээнд заларсны 52 жилийн ойгоор буухаар болжээ. Хатан хааныг ширээнээсээ буусны дараа түүний хүү, угсаа залгамжлагч ханхүү Фредерик хаан болно. Ханхүү Фредерик байгаль орчин хамгаалах чиглэлд идэвхтэй оролцдог нэгэн аж. Өнгөрсөн оны эхээр хатан хаан нурууны хагалгаанд орсноосоо хойш хэзээ хаан ширээнээс буух талаараа бодож эхэлсэн гэв. “Удаан бодсоны эцэст одоо буух нь хамгийн тохиромжтой цаг үе гэж шийдсэн” хэмээн хэлсэн байна. Хатан хаан II Маргрете өдгөө 83 настай ба Данийн түүхэн дэх хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан юм.


admin
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл