728 x 90

Улсын нийт гадаад өр оны эхний хагаст 34.9 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсчээ

img

Улсын нийт гадаад өр оны эхний хагаст 34.9 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 тэрбум ам.доллар буюу 17.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. 

Харин Төв банкны гадаад өр 43.9 хувиар буурсан. Тус банк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс өнгөрсөн VI сард 4.5 тэрбум юанийн эргэн төлөлт хийснээ мэдээлж байсан юм.

Нийт гадаад өрийн 46.7 хувь нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг байгаа бол 21.8 хувийг Засгийн газрын өр, үлдсэнийг нь Төв банк болон бусад хадгаламжийн байгууллагын өр бүрдүүлж байна.

Тайлант хугацаанд Засгийн газрын нийт өр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Задлаад харвал Засгийн газрын гадаад өр оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 25.6 тэрбум төгрөгөөр, дотоод өр 510 тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 489.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Тус хугацаанд Засгийн газар өрийн үндсэн төлбөрт 1.3 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 586 тэрбум төгрөг төлжээ.


admin
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл