728 x 90

Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй хоёр хонож байна

img


Нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпа тусламжгүйгээр Эверестэд авирахаар явсан Монголын уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар сураггүй алга болоод хоёр хонож байна гэж "Everest today" мэдээлжээ. Тэдэнтэй хамт явсан уулчны бие муу байгаа аж. Сураггүй болсон залуус хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагийн орчимд холбогдсон бөгөөд тэр даруй хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гурван уулчин Эверестийн оргилд авирахаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд явсан юм. Тэд монгол уулчдаас анх удаа хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр авиралт хийхээ мэдэгдсэн билээ. 

8848 метр өндөр Эверестийн оргил өөдөөх амжилтаа монгол залуус зургадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн. Тэд үндсэн отгоос дээш бүх ачаагаа өөрсдөө үүрч, отгоо өөрсдөө барьж хөтөчгүй явна гэдгээ зарлаад замд гарсан билээ. Эверестийн оргилд нийт 6664 уулчин гарснаас 221 уулчин хүчилтөрөгчгүй явжээ. Харин Монгол Улсын тухайд эдгээр залуус хүчилтөрөгчгүй авиралтаар гарах гэж буй анхны тамирчид юм.


admin
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл