728 x 90

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэхгүй бол жагсана гэв

img

Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооноос "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг яаралтай нэмүүлэх" ажлын хэсгийг байгуулаад байгаа бөгөөд энэ талаарх шаардлагыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын гишүүдэд хүргүүлжээ.

Шаардлагад, "Монгол Улсын Засгийн газраас Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэх талаар 2024 оны тавдугаар сарын 15-ны дотор тодорхой шийдвэр гаргахгүй бол энэ сарын 17-ны өдөр олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн байна.

Засгийн газрас 2019 онд баталсан, "Хоолны зардлын норматив тогтоох тухай" 450 дугаар тогтоолыг үндэслэн өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 2.475 төгрөгийн хоол хүнс хэрэглэж байна. Гэтэл үүнээс хойшхи хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт авч үзвэл дундаар 3-5 дахин их болжээ.

Энэ утгаараа хүүхэд өдөрт авах шаардлагатай илчлэг, шим тэжээлийн 50 хувийг ч авч чадахгүй байгаа нь нээн тэргүүнд тулгамдсан ауудал болоод байгаа билээ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэстэй танилцахад хоолны хэмжээ хангалттай мэт боловч хоолонд орсон орцыг тогтооход шимт бодис, амин дэмийн хэрэгцээг хангахгүй байгаа нь хүүхдүүд далд өлсгөлөнд нэрвэгдэх хүчин зүйл болж байна. Үүнээс үүдэлтэй сөрөг хүчин зүйлүүдийг дурьдвал, хүүхдийн биеийн өсөлт, хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйн дээр зан авир, анхаарал төвлөрөл, суралцах чадварт ч эрсдэл үүсгэдэг байна.

Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 14.900 эцэг эх, асран хамгаалагч, 3.801 багш ажилчнаас авсан судалгаагаар "хүүхдийн хоолны мөнгийг нэмэх нь улс орны шийдвэрлэх нэн яаралтай асуудал мөн" гэдэгт 100 хувь санал нийлсэн байна.


Хулан
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл