728 x 90

Монгол, Солонгосын бүжигчдийн хамтарсан “Хайр” бүжгийн тоглолт болно

img

Монгол, Солонгосын залуу бүжигчдийн хамтарсан “Хайр” бүжгийн тоглолт энэ сарын 16,17-нд нийслэлийн Соёлын төв өргөөнд 19.00 цагаас болно.

Хайр, мэдрэмж, сэтгэл хөдлөлийн тухай догдлом түүхийг өгүүлэх энэхүү тоглолтын гол зорилго нь бүх нийтийн урлагийн боловсролыг нэмэгдүүлэх, нийгмийг сайн сайханд дагуулах юм.

Тоглолтод балет, Монгол болон солонгосын уламжлалт бүжиг, мөн дийлэнх хэсэгт нь орчин үеийн бүжгийн бүтээлийг үзэгчдэд хүргэнэ.

“Хайр” тоглолтыг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, БНСУ-ын Каннамын балетын холбоо, Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн Бүжгийн сургуультай хамтран зохион байгуулж байна.

Тоглолтод Монголоос 20 дахь удаагийн Сөүлийн олон улсын бүжгийн уралдааны дэд байрын шагналт Ё.Дамчаабадгар, Д.Нанжидын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний шилдэг бүжиг дэглээчийн шагналт Б.Мөнхдөлгөөн, Сөүлд зохиогдсон "World Dance Grand Prix" уралдааны тэргүүн байрын шагналт П.Энхтогтох зэрэг залуу бүжиг дэглээчид оролцох юм. Харин БНСУ-аас Солонгосын үндэсний урлагийн их сургууль, Сэжүн их сургуулийн төгсөгчид нэрд гарч яваа бүжиг дэглээч, бүжигчид оролцоно. Тодруулбал, 18 дахь удаагийн Сөүлийн олон улсын бүжгийн уралдааны орчин үеийн бүжгийн тэргүүн байр, Валентина Козловагийн нэрэмжит балетын жүжигчдийн олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт Жон Хан Ил, Чой Еэ Вон, Солонгосын ерөнхий сайдын нэрэмжит шагналт Жон Мин Гын, Солонгосын үндэсний балетын театрын гоцлооч Юн Жон Ил зэрэг зургаан бүжигчин оролцоно. Мөн энэ цагийн шилдэг хөгжимчид болох морин хуурч Д.Шинэцог-Гени, ятгач, гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ нар залуу бүжигчидтэй хамтран Монголын уламжлалт урлагийг орчин үеийн бүжгийн урлагтай хослуулсан бүтээлийг толилуулна.

Солонгос улс нь орчин үеийн бүжгийн хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлдэг бөгөөд бүжгийг хиймэл оюун ухаан, гэрлийн шоу мөн дүрслэх урлаг, уран зохиол зэрэг урлагийн олон төрөлтэй хослулуан хөгжүүлж, шинэлэг санааг дэвшүүлж үзэгч олны хүртээл болдгоороо онцлогтой. 

Тоглолтын тасалбарыг: https://ticket.mn/event/2092 болон Соёлын төв өргөөний кассаар худалдаалж байна.

admin
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл