728 x 90

"Netflix" платформын цувралд монгол дуучны дууг байршуулжээ

img

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй "Netflix" платформын цувралд монгол уран бүтээлчийн дууг багтаажээ. Тодруулбал, 2021 оны "People’s Choice" шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт дуучин Магнолианы “The Bride & The Bachelor” гэх дуу орсон байна. Энэ дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Магнолиан буюу Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлжээ.

Уг цувралыг хэрэглэгчид "Netflix" дээр нийт 160 сая цаг тоглуулсан бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байжээ.

Уран бүтээлч Магнолиан буюу Б.Дөлгөөн “Famous Men” цомгоос хамгийн анх “The Bride and the Bachelor” дууг бичиж байжээ. Тэр анхны EP цомогтоо энэ дуугаа оруулахын тулд дуучин Ч.Цэлмүүнтэй хамтран дахин сэргээж дуулсан байна. Дууны клипний зохиолыг найруулагч С.Бямба бичиж, найруулжээ. Залуу уран бүтээлч 2016 оны "Андерграунд" кино наадмын үеэр найруулагч С.Бямбад хүсэлт тавьж, уран бүтээлчийн дуу хамгийн их таалагдсан учраас клип хийхээр болсон гэнэ.


admin
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл