728 x 90

Амиа алдсан алба хаагчдын гэр бүлд гурван өрөө байр олгохоор шийдвэрлэлээ

img

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газ дэлбэрч үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авах талаарх УОК-ын саналыг хэлэлцжээ. Улмаар амиа алдсан онцгой байдлын гурван алба хаагчийн ар гэрт гурван өрөө байр олгохоор шийдвэрлэсэн байна.

Амиа алдсан алба хаагчдын гэр бүлд орон сууц олгох ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцах бөгөөд "Буянт-Ухаа-2" хорооллоос тус бүр гурван өрөө байр олгох юм байна. Орон сууц олгох энэхүү шийдвэр нь Онцгой байдлыг ерөнхий газраас олгох тэтгэмжээс тусдаа ажээ.


admin
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл