728 x 90

Хятад улс АНУ-ыг Тайванийг зэвсэглэхээ зогсоохыг уриалав

img

Хятад Америкийн Батлан хамгаалах яамны 17 дахь ажлын хурал энэ сарын 8-9-нд Вашингтонд болж, Хятадын цэргийн төв зөвлөлийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны албаны удирдлага, Америкийн Батлан хамгаалах яамны сайдын туслах нар хурлыг даргалжээ.

Энэ үеэр Хятадын тал Тайваны асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд тус улс АНУ-тай хийсэн цэргийн хэлэлцээнд Тайваний асуудлаар хэзээ ч буулт хийхгүй гэжээ. Түүнчлэн АНУ-ыг "Тайванийг зэвсэглэхээ зогсоохыг уриалсан байна. Мөн Америкийн тал өмнөд Хятадын тэнгист цэрэг байршуулж, өдөөн хатгасан үйлдлээ багасгах, мөн зарим нэгэн улсын өдөөн хатгалгыг дэмжихгүй байх хэрэгтэй. Тэнгис болон агаарын аюулгүй байдлын хил зааг, бүрэн эрхийг Америк хүндэтгэх нь хоёр орны харилцаанд чухал” гэдгийг тодотгосон байна. 

Энэ нь Тайваньд болох чухал сонгуулиас хэдхэн хоногийн өмнө тохиож байгаа бөгөөд уг сонгуулийн үр дүн арлыг Бээжинд ойртуулж эсвэл холдуулж болзошгүй юм. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг ч тус арал нь өөрийгөө Хятадын эх газраас ялгаатай гэдэг. 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 2022 оны наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа Хятад улс тус арлын ойролцоох цэргийн сургуулилалтаа эрчимжүүлж эхэлсэн.


admin
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл