728 x 90

Монгол Улс Узбекстан, Индонезид төлөөлөгчийн газраа байгуулна

img

Монгол Улс энэ жил шинээр хоёр улсад төлөөлөгчийн газраа байгуулахаар төлөвлөж буй нь Узбекстан, Индонез. Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн жилд харилцааны онцлог, ирээдүйн төлөвлөгөө, урт богино хугацааны бодлого, эдийн засгийн агуулгаар нь харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн улс оронд Элчин сайдын яам байгуулах судалгаа хийж, шийдвэр гаргажээ. Ингээд эхний ээлжид Төв Азид байгуулахаар төлөвлөсөн байна. Учир нь Төв Ази тодорхой хугацаанд орхигдчихсон, манай хоёр улсын харилцаа төдийлөн сайн хөгжөөгүй аж. Төв Ази дотроо Узбекистан хурдтай хөгжиж байгаа, Монгол Улс шиг нээлттэй, биеэ даасан гадаад бодлого явуулдаг, эдийн засаг нь хурдтай хөгжиж байгаа, 35 сая хүн амтай улс аж. Узбек Улсаас ч монголчуудтай харилцаа тогтоох, харилцан Элчин сайдын яамаа байгуулж, олон чиглэлээр хамтарч ажиллах саналыг байнга тавьдаг байна. Ингээд Шинэ Элчин сайдын яамны төсвийг энэ оны төсөвт суулгасан байна.

Түүнчлэн энэ жил Индонез улсад Элчин сайдын яамаа сэргээж байгуулна. Индонез улсад өмнө нь Элчин сайдын яам байгуулсан ч эдийн засгийн хямралтай үеэр түр хаасан байсан байжээ. Гэвч Индонез бол АССЕН-ны орнуудтай хамааралтай, бүс нутагтаа чухал орон. Мөн хүн ам олонтой, томоохон эдийн засагтай олон улсын байгууллагууд байрладаг гэдэг утгаараа Индонез улс дахь Элчин сайдын яамыг сэргээх шийдвэр гарчээ. Энд нэмэхэд, Манай улс нийт 48 дипломат төлөөлөгчийн газартай аж.


Хулан
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл