728 x 90

Лам хуврагууд хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, хандив өргөлөө

img


Монголын нийт лам хуврагууд нэгдэн зохион байгуулдаг “Асралын аян” хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд энэ жил 11 эмнэлэгт нэн шаардлагатай, 25 сая гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хандивлав.

Түүнчлэн орон нутаг дахь сүм хийдүүдээр дамжуулан зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд уламжлалт анагаах ухааны “Мана-4” тан тэргүүтэй хандивыг илгээж байна.

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс энэхүү хандивын аяныг уриалан тав дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ билээ. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан ширээнд залж, нийт ард олонд их хишиг түгээж байсан түүхэн уламжлалыг монгол лам хуврагууд ийнхүү сэргээж жил бүрийн эл өдөр хүмүүнлэгийн аяныг зохион байгуулах болжээ. Аянд монголын нийт лам хуврагууд болон олон улсад шавилан суугаа монгол лам хуврагууд оролцдог байна.

Өнгөрсөн 4 жилийн “Асралын аян”-ы хүрээнд:

-20 сая төгрөг, бээлий, амны хаалт зэргийг /Цар тахалын хөл хорионы үед/ Улсын онцгой комисст,

-Нийслэлийн нэн ядуу 300 орчим өрхөд хүнсний зүйл, бэлэн мөнгө, маск, бээлийг Улсын онцгой комисст,

-21.5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийт 11 эмнэлэгт,

-Туркт улсад эмчлүүлж байсан Жаргалдэлгэр охин болон хүнд өвчтэй иргэдэд мөнгөн тусламж, хүнсний тусламж болон дулаан бээлий, эмчилгээний төлбөр зэргийг баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний ажилчдад тус тус хандивлажээ.

Харин энэ жил нийт 11 эмнэлэгт эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаад байна. Үүнд:

1.      Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг,

2.      ЭНЭШТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг,

3.      Баянзүрх дүүргийн Цэргийн төв эмнэлгийн Хүүхдийн тасаг,

4.      Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушги харшлын төв,

5.      Сүхбаатар дүүргийн Хүүхдийн эмнэлэг,

6.      Улсын Хоёрдугаар эмнэлэг Хүүхдийн тасаг,

7.      Чиэнгэлтэй дүүргийн Хүүхдийн эмнэлэг,

8.      Цэргийн төв эмнэлгийн Яаралтай хүлээн авах тасаг,

9.      ЭНЭШТ-ийн Дутуу төрсөн нярай хүүхдийн тасаг,

10.  Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын Тасаг,

11.  Гэмтэл согог судлалын Үндэсний төв багтжээ.

Эдгээр эмнэлэгт яаралтай тусламжийн тэрэг, хүчил төрөгчийн аппарат, судас тодруулагч аппаратыг хандивлалаа. 



 




admin
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл