728 x 90

Б.Энхбаяр: Жагсаалтыг наймаалж байгаад гардуулвал тухайн намын удирдлага, компанийн захирал битгий харамсаарай

img


УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулиудын талаар хэлэлцлээ.

Хуульд аж ахуйн нэгжүүдийн ёс зүйн талаар, тэр дундаа УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигч нар тодрох дөхөөд буй энэ цаг хугацаанд аж ахуйн нэгжүүд нэр дэвшигч нартай сүлбэлдэхгүй гэсэн баталгаа хэр байгаа талаар, үүнд ямар зохицуулалт хийж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тодруулж асуулаа. Үүнд,

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах хариултыг өглөө. "Бид ирэх даваа гарагт улс төрийн намуудын нэр дэвшигч нараа тодруулж дуусна. Зарим нам нэр дэвших зөвлөлөө байгуулаад байгаа асудлууд бий. Ер нь хувийн хэвшил маань өөрөө өндөр ёс зүйтэй байх шаардлага тулгарна. Урьд урьдын сонгууль дээр гарч байсан шиг хүмүүсийг нэр дэвшингүүт нь хонгилддог, барьдаг, хуулийн байгууллагууд ийм байдлаар сонгуульд дам нөлөөлдөг зүйл гаргахгүй. Аль ч намын тухайд ерөнхий сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын тухайтад нэр дэвшигчийг нэр дэвсэн хойно нь барьж саатуулдаг, сонгуульд нь нөлөөлдөг зүйлийг гаргахгүй гэдэг дээр би бас үг хэлмээр байгаа юм.

Хоёрдугаарт, зарим нам мөнгө цагаан нүд улаан болоод жагсаалтаа, ялангуяа жагсаалтын эхний 5-ыг 10-15 тэрбумаар зарж байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн томоохон бизнесийн багууллагуудаас мөнгө цуглуулж байгаа асуудал бас яригдаж байгаа. Тиймээс би урьдчилаад, хэрэг төвөгт орсных нь дараа биш, хэрэг төвөг гарахаас нь урьдчилан сэргийлүүлж, ялангуяа улс төрийн намууд, намын удирдлагууд, мөн бизнесийн, компанийн тодорхой захирлуудад хандаж хэлэхэд, яг өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэсэн энэ гурван өдөрт хэрэгт орж гогодуулав аа. Энэ тохиолдолд саяын ярьж байгаа асуудал яригдахгүй шүү. Яагаад гэхээр энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг. Тэгэхээр олон тэрбум төгрөгөөр жагсаалтыг наймаалж, баялаг бүтээгчдээс мөнгө авч байгаад гардуулвал тухайн намын удирдлага, тухайн компанийн захирал битгий харамсаарай. Хууль өөрөө үйлчилж таарна шүү гэдгийг урьдчилаад хэлчихье.

Хулан
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл