УИХ-ын Байнгын хороодын өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн хэлэлцэх асуудлын жагсаалттай танилцана уу.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан / 10:00 цагт “Их засаг” танхим/
- Эдийн засгийн байнгын хороо: Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан /10:00 цагт “Үндсэн хууль” танхим
- Нийгмийн бодлогын байнгын хороо: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан /10.00 цагт 334 тоот/
- Эдийн засгийн байнгын хороо: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан /14.00 цагт “Үндсэн хууль”/
- Нийгмийн бодлогын байнгын хороо: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан /14.00 цагт 334 тоот/
- Төрийн байгуулалтын байнгын хороо: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх хаалттай хуралдаан /15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхим/