Арматур худалдан борлуулж буй 16 аж ахуйн нэгжийн импортын болон дотоодын арматурт лабораторийн болон газар дээрх жин тоннын шалгалтыг Барилга хот байгуулалтын сайдын 45 дугаар тушаалаар хийлээ.
Шалгалтаар тонн, жингийн хүлцэх алдааг хангаагүй, чанарын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэсэн, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, шаардлага хангахгүй 360 тонн арматурыг лацдаж, дахин боловсруулах чиглэл өглөө гэж БХБЯ-наас мэдээллээ.